Та үргэлж хүсдэг байсан ...
Гэхдээ хэзээ ч байдаг гэдгийг нь мэдээгүй
тийм амралт өөртөө өгөөрэй

Амьдрах урлагийн дуу хураалттай курсыг мэдрээрэй

 

Өөрт ойр орших курс хайх

Оюун санааны гүн аниргүйд автахуй

Аз жаргалын програмаас мэдэрсэн эрх чөлөөгөө улам бататгах

Бүхнийг багтаасан удирдлагатбясалгалаар шаардлагатай амралтыг авах

Ахисан түвшний удирдлагат  аниргүй гүн бясалгал, залуужуулах йогоор илүү гүн гүнзгий рүү орох

Дотоод үнэнтэйгээ  ахин нэгдэх

Завгүй амьдралаасаа гарч 3-4 өдрийг амраах бясалгал хийж яагаад болохгүй гэж?

Тэдгээр цөөн хэдэн өдөр жилийнхээ амралтыг авч илүү амьд, үр бүтээлтэй, эрч хүчтэй болгоно. Улмаар бүхий л амьдралдаа үүрэх хариуцлага дээрээ илүү ихээр төвлөрч мөн баяр баясгалантайгаар  амжуулах эрч хүчээр цэнэглэгдэж сэлбэгдэх болно.

Өөрөө өөрийгөө харж халамжлах цаг завыг надад гаргуулахад тусалсан бүхийл хүмүүс, боломжид баярлаж талархсанаа  илэрхийлье. Ингэсний ачаар би өөртөө байж болох хамгийн сайн ээж, хамгийн стрессгүй сайхан, жаргалтай дүр төрхөө олж авлаа. Ивээл хайраар хөтлүүллээ.

-Мегган, Megganmama.com

Таны амьдрал дах том өөрчлөлт

Аниргүй амраах бясалгал хязгаарлаж байгаа, итгэл бишрэл, харамсал, санаа зовнилыг арилгаж, өөрийнхөө тухай алсын харааг тань тэлж өгдөг. Та буцаж ирэхдээ, илүү бат суурьтай, илүү төв, илүү ухаалаг болдог. Гадны нөхцөл байдалд ганхаж шилгээшгүй баяр баясалыг олдог. Энэ амраах бясалгалыг хийхийн хэрээр хүч чадал, эрх чөлөөгөө тэр хэрээр өөрийн дотооддоо бататгаж өгнө.

Бодож төлөвлөсөн бясалгал

Бусад бясалгал дүү чимээгүй орчинд ямар нэг аниргүйг олох  багаж хэрэгсэлтэй чинь таныг үлдээж болох ба олон хүний хувьд өөрийн сэтгэлээ хэрхэн дуугүй чимээгүй болгох сорилт бэрхшээлтэй тулгардаг. Амьдрах урлагийн аниргүй бясалгал дотоод гүн рүүгээ гүн гүнзгий орж, сэтгэцийн чимээ шуугианаас чөлөөлж эвдэхэд зориулсан оновчтой нөхцөлөөр хангаж өгдөг. Өдрийн бүхийл цаг хугацаанд шинэчлэлт өөрчлөлтийг авчирах тайвшруулах мэдрэмжээр хянуур болгоомжтой удирдуулж урлуулдаг. Ийм л болохоор олон курс оролцогч бие, сэтгэл, оюун санааны жинхэнэ амралтыг эдэллээ гэж хэлдэг нь гайхах зүйл биш юм.

“Би Крипалу зэрэг газарт бусад аниргүй бясалгалд хамрагдаж байсан ч үндсэндээ бид зүгээр л дуугаа хураагаад л өдрийн турш оролцох зүйлдээ сонголтоороо орж өөрсдийн зүйлээ хийдэг байсан. Харин энд бид үүнээс илүү их зүйлийг хийсэн. Та нарын санал болгосон зүйл бол дүүрэн хувиартай- удирдлагат бясалгалууд, үйлчилэх, мэргэн ухаан, хөгжим, энэ бүхэн боломжтой гэж бодсоноос илүү гүн гүнзгий аялалд намайг хүргэсэн.”

- Аниргүй амраах бясалгалын оролцогч

Аниргүй бясалгалын үндсэн элэмент

"Бясалгал бол хөдөлгөөнөөс хөдөлгөөнгүй рүү,
дуу чимээнээс аниргүй рүү хийх аялал юм."

-Шри Шри Рави Шанкар

Гүнзгий бясалгалууд

Шри Шри Рави Шанкарын бүтээсэн “Хөндий болоод хоосон” гэж нэрлэдэг удирдлагатай бясалгалын багц бол амраах бясалгалын гол цөм нь юм.  Эдгээр бясалгал нь бидний мэдрэлийн тогтолцоогоос стресс түгшүүрийг ор мөргүй арилгадаг.

Аниргүй

Аниргүй бол ярихгүй байхаас илүү зүйл юм. Энэ бол бие махбод, сэтгэцийн болоод оюун санааны хувьд өөрсдийгөө шинэчлэх  арга юм. Цөөхөн хэдэн минутын жинхэнэ аниргүй нь амьдралдаа амсаж байсан ямарч  унтаж, амарсанаас хамаагүй гүн амралтыг өгдөг.

Мудра болоод ахисан шатны пранаяма

Уг курс нь Аз жаргалын програмын турш заагддаг амьсгалын дасгалыг бататгаж, дараалсан багц мудраг заадаг ба сэтгэл, сэтгэл хөдлөлийг тэнцвэржүүлэх нарийн мэдрэг арга техник юм.

Хөгжим

Гол төлөв аниргүй дуугаа хураах нь уйтгар гунигтай холбоотой. Харин энэ амраах бясалгалд аниргүй нь баяр баясгалан юм. Йог, бясалгал, процессийн өдөр бүхэлдээ үнэн зүрхний хөгжим, ариун дагшин тарниар дамжуулан дотоод оюун санаагаа баярлан цэнгүүлэх юм.

Нэмэлт элемэнтүүд

  • Йог-өдөр бүрийг эхлүүлэх өглөөний йогийн дасгал бие болоод сэтгэлийг нэгтгэдэг.
  • Ведийн мэргэн ухаан- Энэтхэгийн өнө эртний Ведийн бичвэрээс амьдралдаа дээдийн жаргалаар амьдрах багаж зэмсэгийг бидэнд өгдөг “Мэдлэгийн дөрвөн багана”-ыг сонсоно.
  • Асуулт болоод Хариулт-Багшаасаа асуулт, хариултын хэсгээс бясалгал болоод энх амгалан амьдралын талаар ойлгомжтой хариултыг олж авдаг.
  • Эрүүл хоол унд-Зөв хоол унд таны оюун санааг тайтгаруулдаг. Өдөрт гурван удаагийн амттай цагаан хоолтой.

“Надад Аниргүй бясалгалд явахын өмнө ба хойно томоохон өөрчлөлт гарсан. Би шинэ хүн болсоноо мэдэрдэг, иймд Ахисан шатны курс (Аниргүй бясалгах урлаг) миний шинэ амин сүнсэнд эхлэлтийн цэгийг тавьсан. Шинэ би маш тааламжтай. Ивээл хайрийг мэдэрч, маш аз жаргалтай байлаа. Бодит байдал дээр би иймэрхүү курсыг дүүргэсэндээ өөрийг азтай тооцож байна. Ийм боломжийг олгосон та бүхэнд баярлалаа.”

- Шоко
Хүмүүсийн сэтгэгдэл